Мэдээ, мэдээлэл

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН АЖИЛТНУУД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Азийн хөгжлийн банкны төслийн инженер АХБ Sweety S. Kalbesang, Х.Асыл, төслийн ХАА-ны ажилтан А.Энхтүвшин, төслийн ХШҮ-ний ажилтан Д.Ариунгэрэл, захирлуудын зөвлөлийн даргын зөвлөх Ж.Алтантуяа, нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн, АХБ-ны суурийн төлөөлөгчийн газар Г.Цолмонгэрэл, Төслийн шинжээч, АХБ-ны суурийн төлөөлөгчийн газар, ГБХНХЯ-ны ХБИХХ-ийн мэргэжилтэн Дуламсүрэн нар энэ сарын 8-9-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа.


Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Дундговь аймагт 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж цаашид хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад орон нутгийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.


Мөн уулзалтын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир сүүлийн 4 жилийн хугацаанд Дундговь аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл хөтөлбөр, үр дүнг танилцуулан талархал илэрхийлсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа