Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

Монгол Улсын хүн амын 83% нь интернэт идэвхтэй хэрэглэгчид боловч өөрсдийн кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай ойлголт, мэдлэг дутмаг байдгаас үүдэж кибер халдлага, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байна. Тухайлбал, цахим ур чадварын судалгаагаар иргэдийн 73% нь цахим ур чадвар дутмаг, үлдсэн 26% нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах түвшинд байдаг аж.


Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хамтран “Цахимд зөв байя” уриатай бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дундговь аймагт зохион байгуулж 200 орчим төрийн албан хаагчийн хамрууллаа.


Тус сургалтаар Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хиймэл оюун ухаан, танилт, нэвтрэлт, нууцлалт, хувийн мэдээллээ зохистой удирдах, цахим ул мөрөө хамгаалах нь, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь донтолт ба сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа