Мэдээ, мэдээлэл

"ДУНДГОВЬ - БОЛОВСРОЛЫН ЧАНАР" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА

Дундговь аймаг 2023 оныг "Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил" болгон зарлаж тус жилийн ажлын хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг нийт 300 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэж, 2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргаж, болзол хангасан 41 багшид 109 сая төгрөгийн урамшуулал олгосон юм.


Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад багш нарыг багаар нь урамшуулах хөтөлбөр нь үр дүнтэй гэж үзсэн тул энэ онд “Дундговь - Боловсролын чанар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, элсэлтийн шалгалтаар тэргүүлсэн багш нар төдийгүй сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын бүх багш нарыг хамруулан, орон нутагтаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нараа дэмжин урамшуулж, улмаар аймгийнхаа сурлагын чанарыг ахиулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулсан, тэдний талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм.


Өнөөдөр баярын хурлын үеэр 2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтад багийн оноогоороо улсын дунджаас дээгүүр, судлагдахууны дундаж оноогоороо улсад тэргүүлсэн Монгол хэл, физик, нийгмийн ухааны багш нарыг урамшуулсан юм. Мөн аймгийн хэмжээнд баг бүрдээгүй боловч дундаж оноогоороо улсын дунджаас дээгүүр, өөрийн сургуулийн сүүлийн гурван жилийн дундаж оноог ахиулсан багш нарыг тус тус урамшуулав.


Түүнчлэн орон нутагтаа тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын багш нарын баг, удирдах ажилтны багийг журмын дагуу шалгаруулан нийт 350 сая төгрөгийн урамшуулал олгожээ.+43

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа