Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 30, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 58 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдөр тохиож байна. Дэлхий дахинд багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх зэргээр улс орнууд тус өдрийг өргөн тэмдэглэж байна. Ийнхүү өнөөдөр Дундговь аймгийн багш нарын баярын хурлыг зохион байгууллаа.


Хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын зөвлөх, “Боловсролын чанар” хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба нар оролцож, үе үеийн багш нарт баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.


Дундговь аймаг сүүлийн гурван жилд “Хүний хөгжлийг дэмжих жил”, “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, аймгийнхаа сургалтын чанарыг дээшлүүлэх, боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд, манай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээр 2022 онд 18 дугаар байрт жагсаж байсан хэдий ч 2023 онд улсад 10 дугаар байрт, 2024 онд мөн байраа тогтвортой хадгалаад байна.


Боловсролын салбарт мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор сүүлийн гурван жилд шинээр төгсөгчдийн төлбөрийг хариуцан гэрээгээр 11 багш орон нутагтаа ирээд ажиллаж байна. Мөн орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа дөрвөн багшид орон сууцны дэмжлэг, 100 гаруй багшид магистрын хөтөлбөрт сурахад нь дэмжлэг, жил бүр шилдэг 6 багш нийт 18 багшид 18,0 сая төгрөгийн урамшуулал олголоо. Мөн аймгийн 22 багш, удирдах ажилтанд гадаад оронд мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүллээ.


Түүнчлэн аймгийн Засаг даргын зүгээс сүүлийн гурван жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 118 сурагчид тус бүр 500,0 төгрөгийн урамшуулал олгосон юм.


Өнгөрсөн хичээлийн жил эхлэхэд бид бага ангийн 5000 орчим сурагчийг сүү хөтөлбөрт хамруулж байсан бол, 2024 ондоо багтаан цэцэрлэгийн 3500 хүүхдийг “Сүү” хөтөлбөрт 100 хувь хамруулаад байна. Энэхүү хөтөлбөрөө аймаг, сум, эцэг эх асран хамгаалагчийн гурван талын оролцоотойгоор шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд туршлага болж, энэ хичээлийн жил нэлээн хэдэн аймаг, хотын сургуулиуд сүү хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Мөн хүүхдийн хоолны тогооч нарын ур чадварын уралдааныг зохион байгуулсан бөгөөд энэ ажлын үр дүнд хоёр тогоочийн брэнд хоолны цэс улсын хэмжээнд түгээн дэлгэрээд байна.


Баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр: “Боловсролын салбарт хийж, бүтээж байгаа энэ бүхий л үйл ажиллагаа бол багш нарыг дэмжин хөгжүүлэх, хүүхдүүдийн сурагч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Цаашид сургалтын чанар, сургалтын орчныг сайжруулах, багш нараа урамшуулах, орон нутагтаа тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хамтран ажиллах болно.” хэмээн онцоллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа