Энэ сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сан, Америкийн Хүүхдийн сан, донор байгууллагуудын төлөөлөл оролцсон багийнхан Дундговь аймагт ажиллах үед аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Боловсролын газрын дарга Ц.Уранбямба, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн эмч Ө.Нямсүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Хандмаа нар уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр аймгийн товч танилцуулгыг хийж, тэдний асуусан асуултад хариулан, харилцан санал солилцов. Тус багийнхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, 3-р цэцэрлэг, Өлзийт-Мандал өрхийн эрүүл мэндийн төв, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байртай танилцсан байна. НҮБ-ын хүүхдийн сангаас өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн хэрэгжилт, үр дүн, цаашид хэрхэн юунд хөрөнгө оруулалтыг оруулах чиглэлээр судалж байгаа юм.