Энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар хамтран Эрдэнэдалай суманд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас хүлээлгэн өгсөн "Чип гэр мэдээллийн төв"-д нүүрсгүй шийдэл болох дулаалга, халаалт, агаар сэлгэх багц бүхий ЧИП багцийг иргэдэд танилцуулах өдөрлөг зохион байгуулж, сумын 150 гаруй иргэдэд танилцуулга мэдээлэл хийлээ.
Өдөрлөгөөр ЧИП багц суурилуулсан загвар гэрийг үзүүлж, ямар давуу талтай, ямар үр дүнтэй, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна. Мөн тус гэр мэдээллийн төвийг сумын цэцэрлэгт хүлээлгэн өглөө.
Өдөрлөгийг зорин ирсэн иргэд, төрийн албан хаагчид болон хамтран зохион байгуулсан Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.