Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр хүргэх, Статистик мэдээ мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Статистикийн хэлтсийн Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Даариймаа, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Б.Лхагва, Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн референт Ч.Батсуурь, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, Статистикийн хэлтэст ажиллаж байсан үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, аж ахуйн нэгж албан байгууллагуудын статистик, тоо мэдээ хариуцсан ажилтнууд болон иргэд оролцлоо.
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн хүрээнд Статистикийн салбарын шинэчлэл, хууль эрх зүй, онцлог үйл ажиллагаа, Орон нутгийн түвшинд статистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, цаашид хэрэгжүүлэх онцлог ажил сэдвээр холбогдох хүмүүс илтгэл мэдээлэл тавьж статистикийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан юм.