Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН XXII ОЛИМПИАД ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

МУГБ Н.Өлзий багшийн алдрыг мөнхжүүлэх, орон нутгийн багш, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, бодлого бодох чадварыг сайжруулах, математикийн шилдэг сургалттай сургуулиудтай арга туршлагаа солилцох нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд зохион байгуулж буй математикийн XXII олимпиад 11 сарын 02-ны өдөр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт нээлтээ хийлээ.




Нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож нийт багш сурагчдад амжилт хүсээд тус олимпиадыг тогтмол зохион байгуулж, математик сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, оюунлаг иргэнийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд бодлогоор дэмжин цаашид тус олимпиадын санхүүжилтийг бүрэн хариуцаж зохион байгуулж хэвшүүлэх талаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.


Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь аймгийн 600 орчим багш, сурагчид нээлттэй олмипиадад оролцож байгаа бөгөөд энэ сарын 01-03-ны өдрүүдэд Цэгц билэг сургууль дээр явагдах юм.+4

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа