Мэдээ, мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 315 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжаар Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа.


Бүх нийтийн цэвэрлэгээнд 50 төрийн байгууллага, 95 аж ахуйн нэгжийн 603 төрийн албан хаагч, иргэд оролцож 315 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хаясан байна.


Цаашид байгууллагуудын цэвэрлэх талбайн хуваарилалтыг дахин хийх, цэвэрлэгдээгүй үлдсэн талбайн хог хаягдлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас түр ажлын байр төслийг хэрэгжүүлэн Хот тохижуулах газар, Сайнцагаан сум хамтран зохион байгуулах, бүх сумд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун чиглэл өгөв. Мөн Монгол бахархлын өдрөөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон нийт албан хаагчдад илүү цагийн нэмэгдлийг олгохыг үүрэг болголоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа