Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол" төв ТББ-тай хамтран 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийг улсын хэмжээнд нийт 250 гаруй сургуулиас сонгон шалгаруулалт хийж, зургаан аймаг, таван дүүргийн 120 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.


Төслийн нээлтийн ажиллагааг өнөөдөр Дундговь аймагт хийж, “Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр, арга хэмжээ”-ний сургалтыг зохион байгуулан, 15 сургуулийн нийт 60 удирдах ажилтан, арга зүйчийг хамруулж байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төслийн санаачлагч, Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Галбадрах, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар оролцлоо.


Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тус төслийг манай аймагт хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэн, төсөл хэрэгжсэнээр боловсролын чанар, хүртээмж сайжирч, сурагчдын сурлагын түвшин улсын жишигт хүрэх боломж бүрдэж буйг онцлов.


Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслөөр багш нарыг багт нэгтгэх менежмент, багшийг ажлын байранд нь хөгжүүлэх менежмент, сургуулийн эерэг соёл төлөвшүүлэх менежмент, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх менежмент зэрэг практикт суурилсан 32 долоо хоногийн дагуулан сургах хөтөлбөр хэрэгжих юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа