Мэдээ, мэдээлэл

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАМААР БИЕ ДААН АМЬДРАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл 2025 оноос Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сумд болон нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжих юм.


Өнөөдөр Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао болон Жайка төслийн холбогдох ажилтнууд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүстэй уулзан, туршилтын төслийн талаар танилцууллаа. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд энэ оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Туршилтын төсөлд Сайнцагаан сумын зорилтод бүлгийн таван иргэнийг сонгон шалгаруулж 12 дугаар сарыг дуустал ажлын байранд дадлагажуулах, хувь хүний хөгжил харилцаа хандлага өөрчлөх сургалтуудад хамруулах, KPS үнэлгээ 2 удаа хийх, байнгын ажлын байранд зуучлах ажлуудыг зохион байгуулна.


Тус ажлын хүрээнд 2024 оны 5 дугаар сард Япон улсад зохион байгуулсан 14 хоногийн сургалтад Гэрэлтдэг ертөнц ТББ-ын захирал М.Санжаасүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн О.Түмэнжаргал нар хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэн орон нутагт хэрэгжүүлэх аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа