Мэдээ, мэдээлэл

МАНДАЛГОВЬ ХОТЫН ХОГИЙН ЦЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА

Аймгийн удирдлагуудын зүгээс нэн тэргүүнд хоггүй аймаг болгох зорилтыг дэвшүүлж, тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, “Мандалын гэгээ”  хот тохижуулах ААТОНӨҮГ-ын дарга Д.Очбадрах болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Мандалговь хотын хогийн цэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид хэрэгжүүлэх хогийн менежментийн талаар санал солилцов.


Мандалговь хотын зүүн урд хэсэгт 4 га талбайд зориулалтын хог хаягдлын цэг үүсгэн, төвлөрүүлж байгаа хэдий ч одоогийн нөхцөл байдлаар 120 орчим га талбайд хог хаягдал бүрхсэн байна. Эхний ээлжид нийт тархсан хог хаягдлыг түрж, төвлөрсөн хогийн цэг болон барилгын хог хаягдлын талбайд булшлах,иргэд, аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ил задгай хаях нөхцөл байдал ихээр үүсэж байгаа тул хогийн цэг орчмыг камержуулан холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэлээ.


Энэ үеэр Аюултай хог хаягдал түр хадгалах агуулахын нөхцөл байдалтай танилцлаа. Тус агуулах нь 2021 онд улсын төсвийн 379 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан хэдий ч ашиглалтад оруулах комиссоос өгсөн үүрэг даалгавар хийгдээгүй, цахилгаанд холбогдоогүй, цонхнуудыг хагалж, хашааны төмөр, камерын утас хулгайд алдагдсан байдалтай байна. Тус барилгын гүйцэтгэгч компанид үүрэг өгч, ашиглалтад оруулах талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг чиглэл өглөө.


Ажлын явцад Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил хог хаягдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Мандалговь хотын энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн талаар танилцуулав. Цаашид хог хаягдлын талбайг нэмж байгуулж, хогийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хог шатаах зуухыг нэвтрүүлэхээр зорьж байна. Тус зуух нь дулаан үйлдвэрлэх бөгөөд ингэснээр хог хаягдлыг шийдвэрлээд зогсохгүй орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангах боломж бүрдэнэ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа