Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” болголоо. Тус сарын хүрээнд Биеийн тамир спортын газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, сурталчлах зорилгоор “Эрүүл Дундговь” өглөөний дасгалыг 11-р сарын 1-ээс эхлэн өдөр бүр 07.00 цагаас зохион байгуулж байна.
Өнөөдрийн дасгалд 29 байгууллагын 86 албан хаагч болон иргэд оролцлоо. “Эрүүл Дундговь” өглөөний дасгал нь 11-р сарын 30-ныг дуустал үргэлжлэх тул иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.