Эдийн засаг хөгжлийн яамны захиалгаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт байршилтай Бага газрын чулуу орчмын аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг “Стийл проект” ХХК гүйцэтгэж байна.
Энэ сарын 11-ний өдөр гүйцэтгэгч компанийн төлөөллүүд ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, төлөвлөгөөнд тусгуулах саналыг хэлэлцлээ.