Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Э.Ууганбаяр тэргүүтэй хүүхэд залуучуудын хөдөлгөөний багийнхан энэ сарын 11-нд Дундговь аймагт ажиллав. Энэ үеэр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 10-р ангийн сурагчдад хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах, тэдэнд хүнлэг байх талаар харилцан ярилцаж, ая дуугаа өргөн барьсан юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, сурагчдад Монголын улаан загалмай нийгэмлэгийн нийгэмд эзлэх байр суурь болон тус нийгэмлэгийн гишүүн болсноор гарах давуу талуудыг дурдлаа.
Дээрх ажлын хүрээнд улаан загалмай нийгэмлэгт гишүүнээр элсүүлж, бусдын төлөө, хүмүүнлэгийн төлөө ажиллах андгай тангараг өргөснөөр хүүхэд бүр бие биедээ туслах, нэгэндээ хайр түгээж амьдрах тухай анхны мэдэгдэхүүн авчээ. Мөн Сайнцагаан сумын 2, 8-р цэцэрлэгүүдэд анхны тусламжийн хичээл заасан байна.+5See insights and adsBoost postAll reactions:33