Эдийн засаг хөгжлийн яам болон Удирдлагын академиас хамтран зохион байгуулж буй Монгол улсын хөгжлийн бодлого – Үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл сургалтыг Дундговь аймагт өнөөдөр сургагч багш нар зохион байгуулж, аймгийн Засга даргын Тамгын газар, харьяа агентлаг болон 15 сумын 64 төрийн албан хаагчийг оролцуулж байна.
Сургалтаар хөгжлийн бодлого, төлөвлөлт ба байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой аж.
Тус сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд сургалтын үр дүнд бүх түвшинд хийгдэж буй төлөвлөлтүүдийг уялдуулан боловсруулах арга зүйн мэдлэг, чадвар эзэмшинэ.