Энэ сарын 12-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хурал 100 хувийн ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар долоон асуудлыг хэлэлцэв.
Үүнд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцож шар бүсний төлөөх -44кг жинд хүрэл медаль хүртсэн Х.Пүрэвдэлгэр дасгалжуулагчтай "Ид шидийн орон Дундговь"-ийн тамирчин Мөнхбатын Эрхсаран болон баг тамирчдыг угтан авч, хүндэтгэл үзүүлэх зардлыг шийдвэрлэлээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулах тэмцээний зардал болон Улсын аварга шалгаруулах Бочигийн VII тэмцээнд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэх зардлыг тус тус шийдвэрлэсэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоотой хамтран зохион байгуулж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт говийн бүсийн сургалтын үйл ажиллагааны зардлыг хэлэлцэн баталлаа.