Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын референт, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн холбоо, Скаутын холбоо, Говийн хөгжил наран, Гэрэлтдэг ертөнц, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй ажилладаг ТББ зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, чиглэл тус бүрээр үйл ажиллагаагаа танилцуулан, санал солилцов.


Энэ үеэр ТББ-уудын төлөөллүүд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх, төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлага, хандлагыг сайжруулах, тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, шинэ бизнес санааг дэмжин ажиллах, эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлоготой болох зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.


Түүнчлэн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гарсан саналуудыг дэмжин, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүх салбартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа