Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Алтан төлийн эзэн”-ийг 46 дахь жилдээ тодруулж байгаа юм.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Д.Батсайхан, гэргий Г.Батсайхан нар 2024 оны "Алтан ботгоны эзэн"-ээр шалгарсан байна. Шагналыг хаврын тэргүүн сард гардуулах байсан хэдий ч өнгөрсөн өвлийн цас, зудын болон отор нүүдлийн байдлаас шалтгаалан хойшилж, өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адьяабаатар, МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэ, МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Э.Гантулга нар гардууллаа.
Д Батсайханых "Аймгийн аварга малчин өрх" бөгөөд таван хошуу малаа төрөл бүр дээр өсгөн үржүүлж буй удам дамжсан хөдөлмөрч малчин айл билээ.