Мэдээ, мэдээлэл

"АСУУДАЛ - ШИЙДЭЛ" ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан цагалбарын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсвийг хэлэлцүүлэг батлуулна.


Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, 2025 оны төсвийн төсөлд санал авах “Асуудал - Шийдэл” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр танхимаар болон цахимаар зохион байгуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцууллаа.


Хэлэлцүүлгийг цахимаар 21,100 иргэн үзэж, танхимаар 200 орчим иргэн оролцсон бөгөөд бичгээр 27, биечлэн 13, цахимаар 79, нийт 119 иргэн төсөлтэй холбоотой асуулт асууж, өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм.


Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа хэлтэс, агентлагуудын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцож, иргэдийн асуусан асуултад хариулт өгч, төсөлд тусгах 242 саналыг чиглэл тус бүрээр нь нэгтгэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа