Улсын төсвийн 403,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн байнгын хяналтын пост, Дэлгэрцогт, Луус, Хулд сумдад хийгдэж буй “Дундаж хурдны камер”-ын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр ажиллав.
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын шинжээч Б.Болормаа, Тээврийн цагдаагийн албаны Мэдээллийн технологи, холбооны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Мөнхгэрэл нар ахлан камерын тоног төхөөрөмжийг цагдаагийн газарт хүлээлгэн өгч, аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм.
Иймд иргэд та бүхэн тус аймгийн нутаг дэвсгэрээр зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.