Монгол улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Улсын начин Ш.Дарханбат 6 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Аймгийн арслан Д.Ганцоож үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат Аймгийн арслан М.Баяржавхлан, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Аймгийн начин Б.Пүрэвдаш нар шалгарч үлдсэн юм.