Өнөөдөр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 40 сурагч иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай өргөлөө.
Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Бүрэнжаргал болон бусад албаны хүмүүс батламж, иргэний үнэмлэхийг гардуулав.