Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойд зориулсан төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээнийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Биеийн тамир, спортын газраас энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 29 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзэд болсноор тус тэмцээний аваргын цомыг 3 дахь удаагаа хүртэж буй юм. Дэд байрыг Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Мэдээлэл холбоо сүлжээний хамтарсан Чандмань баг, Гутгаар байрыг “Дундговь – Ус” ОНӨААТҮГ, ХХҮГазар, Боловсролын газрын хамтарсан Волвэс баг шалгар тус тус шалгарав.