Мэдээ, мэдээлэл

“МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ”-ИЙН ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Энэ оны сүүлийн хагас жилийн Мэргэшсэн нягтлан бодогч (МНБ) эрх олгох орон нутгийн шалгалтыг арван нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр орон даяар зохион байгуулж байна.


Говийн бүсийн шалгалтыг Дундговь аймгийн салбар ММНБИ-тэй хамтран компьютерт суурилсан онлайн хэлбэрээр танхимын хяналттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтад нийт 47 нягтлан бодогч оролцож байгаа юм.


“Мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрх олгох үндсэн шалгалт нь таван хичээлээр гурван хоног үргэлжилнэ. “Мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрхтэй болсноор санхүүчид Монголын төдийгүй олон улсын мэргэжлийн байгууллагад элсэж, карьераа нэмэгдүүлэх, тасралтгүй сурч хөгжих, удирдах албан тушаал эрхлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх боломжтой болдог билээ. Шалгалтад хамрагдаж буй Өмнөговь, Дундговь аймгийн нягтлан бодогч, санхүүчдэдээ амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа