Төрийн захиргааны байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээнийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Биеийн тамир, спортын газраас энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тэмцээнд 29 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
“Хандлага халдварлана. Үр хойчдоо үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчид оролцлоо. Ерөнхий ивээн тэтгэгчээр Дундговь - Скайтел салбар оролцож байна.
Энэ сарын 21-ний өдөр тус тэмцээний ганцаарчилсан төрлүүд явагдсан бөгөөд Дартсын эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг Д.Цэрэнчунт - Газар баг /ГХБХБГ/, Дэд байрыг Б.Пүрэвсүрэн - ВОЛВЭС баг /Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/, Гутгаар байрыг Т.Оюун-Эрдэнэ - TUGS TEAM /Аудит/, эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Ж.Базарсад - Opportunity баг /Мандалын гэгээ хот тохижуулах газар/, Дэд байрыг Б.Батцоож-Tugs team баг /Стандарт хэмжилзүйн хэлтэс/, гутгаар байрыг Б.Жанчивдорж - Таван цагариг /Татварын газар/ нар тус тус эзэллээ.
Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд Г.Намжилсүрэн-Opportunity баг /Мандалын гэгээ хот тохижуулах газар/ шалгарсан бол Дэд байрт Р. Мөнхтогтох-Tugs team баг /Төрийн аудит/, Гутгаар байрт Н.Лхагва-Учрал - Газар баг /ГХБХБГ/ шалгарсан байна. Харин эмэгтэй төрөлд Тэргүүн байрт А.Цэвэлмаа - Аймаг баг /АЗДТГ/, Дэд байрт Ш.Үүрцайх - Чандмань баг /Мэдээлэл холбоо/, Гутгаар байрт Б.Баасанхүү - 5 цагираг баг /Татварын хэлтэс/ нар шалгарчээ.
Өнөөдөр тэмцээний волейболын тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд маргааш сагсан бөмбөг, корнхол гэсэн төрлөөр үргэлжилж, аваргын цомын эзэд тодрох юм.