Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг хүүхэд залуучууд, иргэдэд тайлбарлан таниулах, Үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг дэмжих зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, аймгийн Музей, Боловсролын газартай хамтран “Үндсэн хууль-100” арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Ажлын хүрээнд өнөөдөр буюу Үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр төрийн байгууллагын албан хаагчдаас Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг сорих, мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.