Аймгийн Засаг даргын А/824 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг аймгийн төвийн хүнсний дэлгүүр, зоогийн газруудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтаар дэлгүүрүүдэд хугацаа дууссан, огноогийн тэмдэглэл, хаяг шошгийн зөрчил, үнийн мэдээлэл тавиагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг газар дээр нь арилгаж, ажиллаж байна. Тус шалгалтыг 12 сар дуустал үргэлжлүүлэн зохион байгуулах юм.