Мэдээ, мэдээлэл

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ТОГТООМЖООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, ахлах ажилтан Х.Оюунбаатар, Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Ж.Мөнхжаргал, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Н.Батчулуун нар өнөөдөр сургалт зохион байгуулав.


Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Нийтийн албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, Авлигын гэмт хэргийн талаар зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.


Тус сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудийн удирдлагууд эрх бүхий албан тушаалтны хамт мөн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, шүүх, хяналтын байгууллагын төлөөлөл нийт 90 гаруй алба хаагчийг хамрууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа