Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ-УС ОНӨААТҮГ-ЫН ХАЛААЛТЫН ЗУУХУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Ц.Ариунбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын халаалтын зуухнууд дээр газар дээр нь ажиллалаа.


-Баянговийн халаалтын зуухны хоёр тогоо хагарсан, нэг тогооны сэнс тогны хэлбэлзлээс болж шатсан байдалтай байна.Одоо засварын бригад засварлаж байгаа бөгөөд маргааш өглөө буюу 12-р сарын 5-ны 09.00 цагт хэвийн горимд шилжүүлсэн байхаар ажиллаж байна.

-Хоёрдугаар сургуулийн халаалтын зуух нь хоёр тогоогоор галлагаа явуулж байна. Нэг тогоог өнөөдөр засварлаж ажиллагаанд оруулан, халаалтыг маргааш орой гэхэд хэвийн болгохоор ажиллаж байна. Шинээр суурилуулж байгаа нэг тогоог ирэх долоо хоногт угсарч дуусган, ашиглалтад оруулна.

-Халуун усны зууханд гарсан гэмтэлгүй, гурван тогоо галлаж байна. Өгөх шугамын температур 51.9С-тэй байна.

-Мандал хорооллын зуухны ажиллагаа хэвийн, өгөх шугамын температур 57С-тэй байна. Ноос угаах үйлдвэр нь тус зуухнаас өдөрт 40 тонн цэвэр ус ашиглаж байгаа нь халаалтын үйл ажиллагааг доголдоход нөлөөлж байгаа юм. Иймд тус асуудал дээр арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Конторын зуухны нэг тогоо хагарсан, хоёр тогоогоор галлагаа явуулж байна. Өгөх шугамын температур 54С-тэй.Цаашид Шуурхай штабаас тогтмол хяналт тавьж, дулаанаар хангах үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа