Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Ц.Ариунбаяр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийн гишүүд сумдын удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг, чиглэл өгөв.
Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, Шинэ хоршоо, Чинээлэг малчин хөтөлбөртэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон таван ажлын хэсэг өнөөдөр сумдруу хөдөллөө.