Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД НЭГДЛЭЭ

Энэ оны 11 сарын 1-ээс эхлэсэн Спортын бүтээлч сар аяны хүрээнд өглөөний идэвхтэй дасгал, хөдөлгөөний арга хэмжээг зохион байгууллаа. Аяны хүрээнд Дундговь аймгийн сумд болон байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн байрандаа дасгал хөдөлгөөн хийх, аймгийн спортын заланд тогтмол ирж хичээллэх зэрэг төрөл бүрийн хэлбэрээр 1300 гаруй иргэд аянд оролцож дасгал, бүжиг суралцсан байна.


Энэхүү өглөөний дасгал хөдөлгөөний арга хэмжээ нь иргэд олон нийтийн хүсэл сонирхолоор ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН аяны дор үргэлжлэн явагдах гэж байна. Биеийн тамир спортын тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа -2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн дунд идвэхитэй амьдралын хэвшил бүхий иргэн гэр бүл, байгууллагыг дэмжих төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд байгуулллага иргэд тогтсон хувиарын дагуу өдөр бүрийн арга хэмжээнд шинэлэг байдлаар оролцож тухайн өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Иймд иргэд та бүхнийг 12 сарын 25 хүртэл аймгийн спорт заланд амралтын өдрүүдэд 08:00-09:00 хооронд, ажлын өдрүүдэд 07:00-08:00 хооронд бүжгийн багштай, байгууллагуудын шинэлэг хөтөлбөртэй ЭРҮҮЛ МОНГОЛ АЯНд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа