"Бэрх биш ээлтэй" уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан спортын олон төрөлт тэмцээнийг 2024.11.29-ний өдөр Аймгийн засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир, спортын газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь бочи, дардс, корнхол, хонхот бөмбөг, суугаа волейбол гэсэн таван төрлөөр зохион байгуулагдаж 8 сумын 70 гаруй баг тамирчид өрсөлдөн авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм.