Аймгийн 2023 оны "Шилдэг санхүүгийн ажилтан”-аар шалгарсан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер Х.Наранцацрал, Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Н.Мөнгөнтуяа нарын “Харилцаа, хандлага, ёс зүй”, “Татварын хуулийн нэмэлт өөрчлөлт, хэрэглээ” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Цахим сургалтад Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Татварын газар, Нийгмийн даатгалын газар болон бусад байгууллагуудын 49 санхүүгийн ажилтан, сумдын төсөвт байгууллагуудын 57 нийт 106 санхүүгийн ажилтан оролцов. Мөн энэ үеэр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван сумдад цаг үеийн ажлын талаар мэдээлэл, чиглэл өгсөн юм.
Цахим сургалтын дараа сумдын санхүүгийн ажилтнуудын дунд Kahoot программ ашиглан мэдлэг бататгах асуулт, хариултын сорил зохион байгуулж, Адаацаг сумын төрийн сангийн мэргэжилтэн Ц.Алтансарнай тэргүүлж, Адаацаг сумын нягтлан бодогч Ө.Уранбилэг, Дэлгэрхангай сумын төрийн сангийн мэргэжилтэн Я.Бямбатогтох нар удааллаа.