Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. 




-Хурлаар 11-р сарын 25-ны өдрийн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар танилцуулав. Шуурхай үүрэг, даалгаврын биелэлт 73,6 хувьтай байна.

-Аймгийн Татварын газраас Малын тоо толгойн албан татварын талаар мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар татвар төлөлт 49 хувьтай байна.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөлд байдал, хяналт шалгалтын талаар танилцуулга хийлээ. Аймгийн Засаг даргын 01/1559 албан тоотоор 15 сумын хэмжээнд хуулийн дагуу болон хууль бусаар ашигт малтмал олборлож буй газрын судалгаа авахад гурван сумын нутагт хайгуулын ажлын дараах нөхөн сэргээлтийг хийгээгүй үлдээсэн, нэг суманд нөхөн сэргээлт нэрийн дор олборлолтын үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Судалгааны дагуу тус талбайнуудад болон аймгийн хэмжээний уул уурхай, барилга байгууламжийн үйл ажиллагаанаас үлдсэн газрын нөхөн сэргээлтийг хариуцагч байгууллагаар хийлгэх, эзэн холбогдогчийг олж тогтоох зэрэг ажлыг аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болгов. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуцлагатай уул уурхайг дэмжин ажиллаж, цаашид уул уурхайн компаниудтай гэрээ байгуулахдаа туслан гүйцэтгэгчээр аймаг орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, тээвэрлэлтийн асуудлыг тусгахаа илэрхийлсэн юм.

-Аймгийн хэмжээнд энэ онд иргэдээс 1,595 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс шийдвэрлэлт 96,6 хувьтай бөгөөд шийдвэрлэлтийн дундаж хоног 14,8 хоногтой байна. -Аймгийн Засаг даргын А/824 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг аймгийн төвийн 15 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар дэлгүүрүүдэд хугацаа дууссан, огнооны тэмдэглэл, хаяг шошгын зөрчил, үнийн мэдээлэл тавиагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг газар дээр нь арилгаж, ажиллаж байна. Тус шалгалтыг 12 сар дуустал үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа