Сурагчдын англи хэл сурах идэвхийг өрнүүлэх, элсэлтийн шалгалтад бэлтгэх чиг баримжаа олгох, тэргүүний сургууль, багш, сурагчдыг тодруулж, урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын гавьяат багш С.Чимэдийн нэрэмжит Говийн бүсийн аймгуудын Англи хэлний XIX олимпиад энэ сарын 7-ны өдөр Дундговь аймагт боллоо. Олимпиадад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 546 сурагч 21 багш оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, олимпиадад оролцож буй багш сурагчдад баяр хүргэн, амжилт хүслээ. Англи хэлийг сурснаар олон улстай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж буйг онцлон, олимпиадыг цаашид илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж, мөн XX олимпиадыг иргэдийн дунд зохион байгуулахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ үеэр тус олимпиадын шагналын санг нэмэгдүүллээ.