Өмнөговь аймгийн Буянт хотхон УТҮГ Хүүхдийн ордны уран бүтээлчид Батмөнх даян сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ойд зориулсан О. Сундуйн “Алтан ураг өршөө” хүүхдийн хөгжимт драмын жүжгийг Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын тайзнаа 2 удаа тавьж, үзэгч багачуудын хүртээл болголоо.
Энэхүү жүжиг нь хүүхэд багачуудад уламжлалт өв соёл, эх түүхээ танин мэдэх, 38 жил монголын төрийг барьсан Батмөнх даян хааны бага насны амьдрал тухайн цаг үеийн монголын ард түмний аж амьдралыг харуулсан түүхэн жүжиг юм.
Буянт хотхон УТҮГ Хүүхдийн ордны уран бүтээлчдийн зүгээс Дундговь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудад оюуны том хөрөнгө оруулалт хийж, энэхүү түүхэн жүжиг үзэх боломжийг олгож, бүх талаар дэмжиж ажилласан Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж. Мөнхчулуун, Аймгийн Засаг дарга С. Мөнхчулуун, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, “Тэнгэрийн тэмдэг”хүүхдийн театрын хамт олон, нийт 600 гаруй үзэгч хүүхэд багачууддаа баярласан талархсанаа илэрхийллээ.