Мэдээ, мэдээлэл

“ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ”-ИЙГ БАЙГУУЛНА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн, техник ашиглалтын хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Болор-Эрдэнэ нар Дундговь аймагт ажиллаж, Мандалговь хотын төвийг камержуулах, “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулах ажлын явцтай танилцаж байна. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон аймгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.


Нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулснаар төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн камерыг нэгдсэн системтэй болгох, хуулийн дагуу нээлттэй ашиглах, гэмт хэрэг зөрчлийн гаралт багасах, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцөл бүрдэх юм. Тус төвийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэн, улсын хэмжээнд "IREX" ухаалаг программ хангамжийг ашиглана.


Мандалговь хотын төвийг камержуулах ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтын 1,8 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөн, гэрээ байгуулах шатандаа явж байна. Аймгийн Засаг даргын зүгээс камержуулах, дэд төв байгуулах ажлыг шуурхай зохион байгуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа