Мэдээ, мэдээлэл

БНСУ-ЫН ХӨРӨНГӨӨР ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас Дулааны станц баригдаагүй 10 аймгийг дулааны станцтай болгож төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг БНСУ-ын талд тавьсныг нааштай хүлээн авч тус улсын Экспорт Импортын банкнаас өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, төсөлд шаардлагатай хөрөнгийн зээл олгохоор ажлаа эхлүүлээд байна. “Экспорт Импорт” банкны төлөөлөгчид аймгийн төвийн дулаан хангамжийн системтэй танилцаж, зуухны газар, шугам сүлжээний мэдээлэл, техникийн үзүүлэлт, зураг схем, холбогдох бусад бичиг баримттай танилцаж, техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулахаар шийдвэр гарсан. БНСУ-ын “Экспорт-Импорт” банк Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тендер зарлахад тус улсын “KDHC” компани ялж, ТЭЗҮ боловсруулах мэргэжилтнүүд, ЭХЯ-ны мэргэжилтнүүд, аймаг, орон нутгийн ажлын хэсгийн хамт Дулааны станц барих газар дээр нь ажиллалаа. БНСУ-ын банкны хөрөнгөөр Техник, эдийн засгийн үндэслэлүүдийг /ТЭЗҮ/ шинээр боловсруулж, ирэх 06 сард манай талд хүлээлгэн өгөх юм. Түүний дараа Зээлийн гэрээ байгуулагдаж, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөжээ.
2014 онд Эрчим хүчний сайд, Аймгийн Засаг дарга, Эрчим хүчний зохицуулах хороо, хөрөнгө оруулагч “Энергосервисмонтаж” ХХК-тай хамтын ажиллагааны 4 талт гэрээ байгуулж 3 тэр бум төгрөгөөр Мандалговь хотын зүүн урьд хэсэгт Дулааны станц барихаар шав тавьсан. “Энергосервисмонтаж” ХХК нь Гэрээ байгуулагдсанаас хойш дулааны станцын хашаа, түр байр, 1228м хос шугам, Шугам хоолой, хаалтыг 100% татсанч барилга угсралтын ажлыг эхлүүлж амжаагүй тул төслийн санхүүжилт хийгдээгүй, дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй тул компаний санхүүгийн байдал хүндэрч, бие даан төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан нь уг төслийн хэрэгжилтийг зогсонги байдалд оруулаад байсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа