Аймгийн Цагдаагийн газар, авто тээврийн төвтэй хамтран Сар шинэ- Аюулгүй тээвэр нэгдсэн арга хэмжээг ирэх 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэллээ.
Нэгдсэн арга хэмжээг улс хот хоорондын замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.Орон нутгийн авто замд хөдөлгөөнд болон байнгын хяналтын цэг ажиллах юм. Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмийн дагуу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.