Малчин өрхүүдийн санал, хүсэлт , цаг агаарын хүйртэлт болон бэлчээрийн цасан бүрхэвч нэмэгдэж, малын идэш тэжээл хомсдож байгаатай холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн фондод хадгалагдаж байгаа өвс 1 боодлыг 8000 төгрөгөөр, тэжээл 1 шуудайг 11000 төгрөгөөр худалдах үнэ тогтоожээ. Худалдан борлуулсан өвс тэжээлийн орлогыг мал хамгаалах санд төвлөрүүлэх юм.