УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны дунджаар нутгийн өмнөд хэсгээр 6-13, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг(1 дүгээр зурaг).
Сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990, 1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан байж өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарч байжээ. Харин 2005, 2010 онд бүх нутгаар, 2013 онд нутгийн төв хэсгээр олон жилийн дунджаас 4-10 градусаар хүйтэн болж байжээ.
Олон жилийн дундаж байдлаар нутгийн өмнөд хэсгээр 0.2-1.3 мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж (2 дугaaр зурaг), ихэнх нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.
Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол олон жилийн дунджаар ихэнх нутгаар жил бүр 1-2 удаа тохиолддог ба 2005 онд зарим газраар цасан шуурга шуурч байжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month эндээс орж харна уу. Дундговь УЦУОШ Газар