Төв халхын дуулалт жүжгийн театрын Этник поп “Дуурьсал” хамтлаг анхны цомгоо үзэгч, сонсогч түмнийхээ гар дээр хүргэлээ. Өвөрмөц содон аялгуугаар хийгдсэн уг цомгийн уртын дууг Боржигон, Төв халх аялгуугаар дуулж оруулсан нь Дуу хуурын өлгий Дундговь нутгийн өв соёл, өнгө төрх, нутгийн брендийг харуулсан 11 уран бүтээл багтсан байна. “Дуутай хууртай нутаг усныхан” төслийг удирдсан “Дундговь Урлаг сан” – гийн тэргүүн хөгжмийн зохиолч МУСТА Г.Төвшинтөр ажиллаа. Уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилт хүсье.