"ТУЛГА-2018" хайр халамжийн сэдэвт богино өгүүллэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр аймгийн болон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 100 орчим зохиолчид бүтээлээ ирүүлсэнээс Дорноговь аймгийн зохиолч Л.Эрдэнэбатын "Цасан цагаан хулан" өгүүллэг тэргүүн байр эзэллээ. Уг өгүүллэгийг ТХДЖТ-ын жүжигчин Н.Бямбасүрэн уншсан. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун цагаан хошууны зохиолч Б.Өргөндалайн "Танил чулуу" өгүүллэг 2-р байранд/жүжигчин Ц.Дашмаа уншсан/, Дундговь аймгийн зохиолч Ц.Ганхуягийн "Ханш нээх цагаар" өгүүллэг 3-р байранд /жүжигчин Д.Очирпүрэв уншсан/, тусгай байранд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны зохиолч Журамтын "Алтайн хөх тэнгэр дор" өгүүллэг /жүжигчин МУСТА Н.Идэрбаяр уншсан/, Өмнөговь аймгийн зохиолч Т.Батхүрэлийн "Ингэн буйлаан" өгүүллэг /жүжигчин Э.Уранжаргал уншсан/ тус тус шалгарлаа. Тус үйл ажиллагаанд ТХДЖТеатрын найрал дуу ангийн хамт олон, бүжигчид, Дуурьсал хамтлаг уран бүтээлийн дээжсээс өргөн барьлаа.