Соёлын ордны Морин хуурчаар 22 жил ажиллаcан Я. Нэргүй нь XII- р жарны Тийн унжлагат хэмээх шар нохой жилийн босгон дээр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан билээ. Тус ахмад уран бүтээлчээ БСШУСЯ-ны Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулахаар ТХДЖТ-ын захиргаанаас тодорхойлж өнөөдөр тус эрхэм шагналыг Соёлын ордны дарга, найруулагч Б.Мушка, ТХДЖТ-ыг төлөөлж Маркeтингийн албаны ахлагч Б.Цолмонгэрэл, Морин хуурч, Хөгжим ангийн ахлагч МУСТА М.Наранбаатар нар шагналыг гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, МУСТА Я.Нэргүй тандаа эрүүл энхийг хүсьe.