Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутаг Муруй ногоон толгойн бууцанд өвөлжиж байгаа малчин Содномдаржаагийн Батжаргал, гэргий Равжихын Мөнхтөгс нарт “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” шагналыг гардууллаа. Шагналыг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа болон Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбат нар гардуулан өгч өргөө цагаан гэрт нь аварга малчны улаан халзыг зүүж өглөө. Ажил хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэн Аймгийн аварга малчин болсон С.Батжаргал, Р.Мөнхтөгс нартаа ажлын өндөр амжилт хүсч удахгүй “Улсын аварга малчин” болох ерөөл дэвшүүлж байна.