Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаад мотоцикл олголоо. Орон нутгийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаад мотоцикл олгох ажлыг “Өнөмөнх хайрхан” ХХК гүйцэтгэж цагдаагийн газарт мотоциклыг хүлээлгэн өглөө. Тус мотоциклыг цагдаагийн газраас Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумдад олгохоор хувиарлажээ.