Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Жунайн Дарханбаатар, гэргий Бямбасүрэнгийн Алимаа нар аймгийн Аварга малчин цол хүртсэнийг аймгийн ЗТДГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, ХБХОТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар гардуулж өглөө. Ж.Дарханбаатар нь 28 дахь жилдээ мал маллаж байгаа туршлагатай тэргүүний малчин юм. Багийнхаа цөөн малтай гурван өрхийг малжуулсны зэрэгцээ сум орноо хөгжүүлэхэд тодорхой санаачилга гарган хувь нэмрээ оруулж хамтран ажилладаг бол түүний гэргий Б.Алимаа нь сааль сүүгээ боловсруулан сумын төвийн айл өрх, албан газрын хэрэгцээнд аарц, сүү зэргийг нийлүүлдэг, сумаас зохион байгуулсан ажилд багийнхаа иргэдийг манлайлан оролцдог идэвхи санаачилгатай гэр бүл юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа