Дэрэн сумын Саруул багийн малчин Бизъяагийн Баатарчулуун, гэргий А.Баянзул нар аймгийн Аварга малчин цол хүртсэнийг аймгийн ЗТДГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, ХБХОТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар гардуулж өглөө. Б.Баатарчулуун нь 23 жил хөдөө аж ахуйн салбарт ажиллахдаа бусдад тусалж тэдэнтэй хамтарч ажиллан ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинээ дээшлүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлжээ.Өрхийн амьжиргааг дэмжих, малжуулах санаачилга гарган туслах малчиддаа 753 бог 32 бод мал олгож өөрийн гэсэн мал сүрэгтэй болгожээ. Мөн малын үүлдэр угсаа, эрүүл мэнд удмын санг хамгаалан, шилмэл сүрэг бүрдүүлэн нийт сүрэгт эзлэх ямаан сүргийн тоо толгойг 27-с дээшгүй хувьд бариулан, жил бүр төл болгоныг мал болгон бойжуулж өсгөсөн амжилтаар тэргүүлж буй тул Аймгийн Аварга малчин цол тэмдэг олголоо.