Мэдээ, мэдээлэл

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 15 сум, 21 агентлагийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Үр дүнгийн гэрээнд Засгийн газраас дэвшүүлж буй зорилтууд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил, үйлчилгээ, Дундговь аймгийн хэмжээнд 2018 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ард иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, Мөн Засгийн газраас дэвшүүлсэн 01 тоот албан даалгавар буюу төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг чангатгах тухай албан даалгаварыг шат, шатанд хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн гэрээнд улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сан,хөрөнгө оруулалт өмнөх жилээс 4 дахин нэмэгдсэн тул бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн засварын үйлчилгээ хийгдэхээр тусгагджээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа